Хятад улст билгийн улиралын 12-р сарын 23-ны єдєр гал тахиж, галын бурхандаа талархах заншил бий болоод 2000 гаруй жил болж байна.
Галын бурхан бол эртний домог ярианы нэг сахиулсан юм. Тэр бол тэнгэрийн хааны айл єрєх болгонд илгээсэн тvшимэл юм гэнэ. Иймээс хvмvvс тvvнээс айж сvрдэх нь ч аргагvй л дэ. Галын бурхандаа саймсрахийн тєлєє жил жил галын бурхан тахих ёс бий болсон байна. Yvний тухай олон vлгэр домог бйадаг бєгєд маш сонирхолтой байдаг.
Эрт урьд цагт Жан Шэн гэдэг баян хvн байсан бєгєєд тэрээр Дин Шян гэдэг царайлаг хєєрхєн бєгєєд мэргэн ухаантай гэргийтэй байж гэнэ. Ингээд хоёулаа эе эвтэй жаргалтай амьдарч байжээ.
Нэг єдєр Жан Шэн гадаа наймаа хийж явж байгаад Хай Тан гэдэг бас нэг хєєрхєн хvvхэнтэй танилцаж дуралсан юм байна. Хай Тан ч Жан Шэнгийн баян тарганыг мэдээд дуртай нь аргагvй байжээ. Ингээд Жан Шэн удалгvй Хай Танг татвар хатан болгон буулгаж авав. Дин Шян єєрєєс нь царайлаг бєгєєд авааль хатан болхоорХай Тан атаархан хорсож Тан Шэнг шахаж байгаад тєрхємд нь буцаалгаж гэрээсээ хєєж гаргсан байна.
Тvvнээс хойш Жан Шэн болон Хай Тан єдєржин арихдан жаргаж юм хийхгvй болсон учраас хоёр жил борсонгvй эд хєрєнгєє барж модоо барисан гуйранч болжээ. Жан Шэн ядуурсаныг vзээд Хай Тан тvvнийг хаяж єєр эрд гарсан байлаа. Ингээд Жан Шэн ганцаараа хоцорсон бєгєєд єєрєє юу ч хийж бvтээж чадахгvй, урьд нь цємийг мэргэн хатан Дин Шян нь хийж байсан болхоор гуйлгачин болох нэг л зам тvvнд олдожээ. Их цас орсон нэг хvйтэн єдєр Жан Шэн єлєсч даарах хослон нэг баян айлын vvдэн дээр муужирч унсан гэнэ. Энэ баян айлын зарц тvvнийг олж vзээд гэрийн эзэгтэй бvсгvйд хэлж тvvнийг гал тогооны єрєєнд оруулж гэнэ. Ингээд энэ баян айлын гэрийн эзэгтэй бvсгvй болоод байсан Дин Шян ирж vзсэн чинь тvvний хуучин нєхєр Жан Шэн байжээ. Жан Шэн тєрхємд нь буцаасан хуучин гэхгийгээ таниад ичихдээ зуухан дотор орсон гэнэ. Дин Шяа гараад дахин орж ирэх завсар Жан Шэн алга болсон тул их гайхаж эрсэнд нэгэнт зууханд орж шатагдан нас барсан байжээ. Дин Шян гомдон гашуудаж, зовсоор байгаад нэг их удалгvй нас барсан байна. Тэнгэрийн хаан энэ хэргийг мэлсний дараа Жан Шэн буруу хийсэн боловч єєрийн буругаа хvлээх зоригтой байсан гэж vнэлэн галын бурхан болгоосон гэнэ.
Сvvлээр нь хvмvvс Дин Шянг мєн галын бурхан болгон хамт тахих болсон байна. Эртний vед хvмvvс галын бурхан тэнгэрийн хаанд єєрийг нь муу хэлхээс айж улаан буудайгаар хийсэн нэг зvйлын чихирээр галын бурханаа тахидаг байжээ. Энэ чихир нь маш нялцгай, шvдэнд налддаг болхоор галын бурхан идвэл шvдэнд нь наалдаж vг хэлэх аргагvй болно гэж vзэж байжээ. Тэр vеийн хvмvvс их инээддэй байсан биз ?




