Уйгур vндэстэн бол Хятадын умарт нутгийн єнє удаан тvvхтэй vндэстэн байгаа юм, “Уйгур” гэдэг нь “нягтрал” юм уу “нэгдэл” гэсэн утгатай Уйгур vг юм гэнэ. Уйгур бол Шиньжянгийн гол vндэстэн болох бєгєєд 7 сая гаруй хvн амтай, бvх Шиньжянгийн дийлэнх нь тэгэр уулаас ємнєєш Каш, Хэ тянь, Аксуу зэрэг газарт тархан сууж байна. Тэд єєрийн гэсэн vг хэл, vсэг бичигтэй юм.
Уйгур vндэстний уламжлалт ємсгєл гэвэл, эрэгтэй эмэгтэй хєгшин залуу бvгдээрээ саравчгvй, дрвєн талтай, хээ хуартай, жижигэн малгай ємєсдєг. Эрэгтэйчvvд нь тэгшхэн захтай Уйгур тэрлэг ємєсч, дотроо хатгамалтай охор цамц ємсєх дуртай. Эмэгтэйчvvд нь бошинзон дээрээ бараан єнгийн ханжаар ємєсч, ээмэг, бугуйвч, бєгж, сундар зэрэг засал чимэглэлийн зvйл эдлэх дуртай. Охидууд нь олон салаа гэзэг тавьж, одоо бол хотын иргэдтэй адилаар моод болсон хувцас ємєсч байна.
Уйгурчууд хvмvvст тун ёсорхог ханддаг. Ахмад хvмvvс юм уу найз нартайгаа уулзбал, баруун гараа элгэн талдаа тавиад мэхэсхийн мэндчилдг. Мєн ч их зочинсог vндэстэн юм.
Уйгур vндэстэн дуулж бvжиглэхдээ авьяастай. Тэд бvжиглэхдээ хєнгєн шаламгай, уран хєдєлгєєнтєй, янз бvрээр эргэдэн бvжиглэх нь Уйгур vндэстний хєгжєєнтєй, баяр баясгалантай зан байдлыг тусгаж байгаа юм.
Уйгурчууд тариалангаар гол болгож, мал аж ахуйг хавсарган эрхэлж байна, тэд бас худалдаа наймаа хийдэг уламжлалтай, vvний зэрэгцээ уламжлалт гар урлагийн аж vйлдвэр нь тун их хєгжсєн байгаабєгєєд, нэлээд єндєр урлагийн тvвшинд хvрсэн байгаа юм, тэдний хийж бvтээсэн хивс, хатгамал, торгон эдлэл хэрэгсэл, зэс дэвэр, оновч, vндэстний хєгжмийн зэмсэг зэрэг нь туйлын євєрмєц vндэстний стилээ хадгалсаар байгаа юм.
Шиньжянд сая 200 мянга гаруй Казах байгаа бєгєєд голцуу умарт хэсгийн И Лийн Казах vндэстний єєртєє засах тойрогтоо тархан сууж байна. Казах vндэстэн єєрийн vг хэл, vсэг бичигтэй.
Казахчуудын дийлэнх нь мл аж ахуй эрхэлдэг, цєєнх нь суурин суугаад тариалан эрхэлж байгаагаас гадна, зонхилох олонх нь улирлаа даган бэлчээр сэлгэн мал малжиж, нvvдэлчний амьдрал хийж байна.
Казахчууд маш халуун зочинсог, зочин гийчин гэрт нь очвол, хамгийн сайн идээ ундаагаа гаргах юм уу хонь нядалж дайлдаг. Зочилохдоо, гэрийн эзэн хониной толгой тавьсан тавагтай махаа зочины ємнє тавьдаг, зочин нь хониной толгойн баруун хацарын махнаас огтолж амсаад дахиад чихыг нь тэр айлын багачуулд огтолж єгсєнийхєє дараа хониныхоо толгойг эзэнд нь буцааж єгдєг.
Казах эрэгтэйчvvд эмэгтэйчvvд бvгдээрээ морь сайн унадаг. Залуучууд нь барилдах, ишиг булаалдах дуртай, баяр дурсгалын єдєр болох бvр малчид тєрєл бvрийн тэмцээн єрнvvлдэг, хvvхэнчvvд морь унаад залуучуудыг нэхэмжилэн давхих бол залуучууд хvvхэнчvvдийн хамгийн дур сонирхолтой цэнгэлдэх зvйл юм, энэ нь мєн ч хvргэн сонгох аятай сайхан аз тохиол болж байгаа юм.
Киргиз vндэстэн 150 гаруй мянган хvнтэй, єєрийн vндэстний vг хэл, vсэг бичигтэй.
Киргизчууд голцуу Шиньжянгийн баруун хэсгийн Памирын єндєрлєг дэх Кэзлээсийн Киргизын єєртєє засах тойрогт нутаглан сууж байгаа мал аж ахуй гололсон vндэстэн юм. Тэд зундаа тал нутаг голын хєвєє даган нутаглаж, євєлдєє уулын царам ээвэр зазар даган нvvдэлдэг. Суурин байгаа Киргисчуудн олонх нь шавар байшинд сууж, эргэн тойрондоо хvнсний ногоо жимс жимсгэнэ таридаг. Киргиз малчдын идээ ундаа нь ч тун элбэг дэлбэг юм. Сvvн бvтээгдэхvvнд нь шар тос, ааруул зэрэг байна.
Киргизчуудын уламжлалт хувцас хунар нь ч маш гоё сайхан юм. Эрэгтэйчvvд нь исгий тоорцог ємсєх дуртай, эмэгтэйчvvд нь мєнгєн товчтой vрэм ємсєх дуртай. Охидууд нь олон салаа гэзэг тавьж, хурималсаныхаа дараа хоёр салаа гэзэг хvрдэг.




