中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Да Юй

2009/8/25 09:48   

     4000 жилийн ємнє Хатан голын сав газарт vерийн гамшиг гарсанд Да Юй vер усдлын гамшгийг засаж гавьяа байгуулаад, ард иргэдийн дунд маш их нэр хvндтэй болсон тул, тухайн vед Хуа Ся аймгийн ахлагчбайсан Шvнь ахлагчийн ороо Да Юйд найр тавьсан байлаа. Да Юйгийн vер усдалтай тэмцсэн тухай vлгэр олон зуун жилийн турш ард иргэдийн дунд уламжлагдсаар ирсэн байна. 

     Ардын дунд уламжлагдсан домогт тэмдэглэснээр, Яог ахлагчийн ширээнээ сууж байсан vед усдлын гамшиг байнга гарч, газар тариа усанд автаж, гэр байшин нурсан болохоор иргэд зєвхєн єндєр газар руу нvvж бйжээ. Яо хурал хийж, vер усдлын гамшгийг засах асуудлыг зєвшин хэлэлцсэнд олон аймаг блгийнхэн Гvниэр засуулахыг санал болгожээ. 

     Гvнь есєн жилийн хугацаа хэрэглэж vерээс сэргийлэх ажил хийсэн боловч, бєглєж хаших аргаар vер усдлыг зассан болохоор тvvний дvнд vер усдлын гамшиг нэн их болсон байв.

     Яогийн дараах ахлагч Шvнь нь Гvнийг алаад, бас Гvний хvv Шvнийг оронд нь явуулжээ.

       Юй эцгийнхээ авсан арга эмжээг єєрчилж, суваг малтан усыг залах, гол мєрний урсгалыг шуурхай болгох байгуулалт хийж, vерийн усыг аюулгvйгээр далай тэнгис рvv залж оруулжээ. Шvнь ард ирэдтэй хамтаар хєдєлмєрлєн, суваг малтах, шороо дамнах зэрэг ажилд биечлэн оролцсон байв. Yер усдлын гамшгийг засах явцдаа тэр бас олон зvйлийн хэмжилтийн багаж хэрэгсэл болон зураг тєслийн аргыг хэрэглэжээ.

     13 жилийн хvчин чамайлтаар vерийн усыг эцсийн бvлэгт далай тэнгист залж оруулснаар, vер усдлын гамшиг ихтэй нутаг районд газар тарианы ажил хийж болох болжээ.

     Юй гэлээд удаагvйгээр vер усдлын гамшгийг засах яаралтай ажилд орсон учир, хэдэн удаа гэрийнхээ хажуугаар єнгєрч гарахдаа ч гэртээ ороогvй байжээ. Нэг удаа гэрийнхээ хажуугаар єнгєрєхєд нь тvvний гэргий Тv шань нь хєвгvvн Чигээ тєрж, нялх vрийнхээ уйлах дуу нь соносдож байсан боловч, Юй зориг шийдэж гэртээ ороогvй байлаа.

     Хожмын хvvvс Юйгийн vер усдлын гамшгийг зассан гавьяа зvтгэлийг магтаж, тvvнийг Да Юй гэж хvнднтгэн нэрлэх болжээ.

     Тухайн vеийн аймаг бvлэг хагалан бутарсан нєхцєл байдалд Да Юй маш ласын харцаар vер усдлын гамшгийг “нэгдэлтэй” засах чиг шугам боловсруулан гаргасан байв. Ардын дунд уламжлагдсан домогт тэмдэглэснээр, Юй туслах Бо Игээрээ “Шан Хай Цзин” хэмээх номыг дуурвиулсан бєгєєд уг номд Хятадын уул ус, холбогдох vйл хэрэг болон жигvvртэн шувууны тухай анх тэмдэглэсэн байна.
Юй vер усдлын гамшгаас сэргийлэх vvргээ биелvvлснээр, ард иргэд амар амгалан аж тєрєх болсон бєгєєд тэрээр ахлагч болсныхаа дараа бас засаг тєрийн ажилдаа шаргуу ажилласнаар тvvний ноёрхлын vед бvхий л нийгэм нь хєгжлийн шинэ vе шатанд орсон байв.

     Овгийн байгууллын сvvлчийн vед овог аймгийн ахлагчид нь эрх мэдлээ ашиглан, илvvц бvтээгдэхvvнийг хувийн ємчєє болгох явдал цохолзож улмаар газар авсаар овгийн язгууртныг буй болгожээ. Аймаг бvлгvvдийн хооронд болсон дайнд хvн хар олзолсон бол, тэднийг боол болгож, язгууртний тєлєє хєдєлмєрлvvлж байжээ. Ингэснээр боол болон боолын эзэн гэсэн хоёр анги аажмаар бvрэлдэж, овгийн байгуулал задарч эхэлжээ.Хожим нь Юйгийн байсан Хуа Ся аймгийн язгууртад нь Юйгийн хєвгvvн Чид Юйгийн орыг залгамжлуулав. Ингэснээр овгийн байгууллын vеийн овог аймгийн холбооны сонгуулийн тогтолцоо нь жинхэнэ цуцлагдаж, зэрэг хэргэмийн vе улиран залгамжлах тогтолцоо болж єєрчлєгдсєн байлаа. Тvvний дvнд Хятадын тvvхэн дэх хамгийн анхны боолын байгуулалт хаант тєр—Ся улс байгуулагдсан юм.

在线客服
在线客服系统