中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Савх

2009/8/21 09:51   

     Дэлхий дээр хоол идэх гурван зvйлийн арга байдаг юм гэнэ. Хvн тєрєлхєтний 40 хувь нь шууд гараараа бариж иддэг, 30 хувь нь срээ халбага хэрэглдэг, vлдсэн 30 хувь нь савх хэрэглдэг юм байна. 

     Савх бол Хятадцуудын нэг том нээлт юм. Бvр эрт 3000 гаруй жилийн ємнєх Инь Шан улсын vед савх хэрглэж байсан юм байна. Гэвч тэр vед савхыг савх Куай-з гэж хэлдэггvй байжээ. Эртний ном судраас vзвэл тэр vед хзмvvс савхыг  Жv буюу Жя гэж хэлж байжээ. Манай тооллын 6, 7-р зууны vед савхыг хvмvvс бас Жинь гэж нэрэлж байжээ.  Куай-з гэдэг vг чухам хэжээ би болсон бэ ? баримт бичгээс vзвэл Хятадын зvvн ємнєд нутгийн хvмvvсийн ярианд савхны эртний дуудлага Жv нь зогсохын  Жvтай адил байдаг. Гол мєрєн дээр усан онгоцоор явдаг хvмvvс зогсох гэсэн vгийг их цээрэлдэг байсан болхоор зогсохын эсрэг Куай тvргэн гэдэг vгээр орлуулсан юм байна. Савхыг хулсаар хийдэг учраас манай тооллын 10-р зууны Сvн улсын vед хvмvvс энэ Куай vсгийн дээр хулс гэсэн утгатай Жv толгой нэмээд Куай-з болгосон байна. Тvvнээс хойш хvмvvс одоо болтол Куай-з савх гэж нэрэлсээр байна.

     Тэгвэл савхыг яаж нээсэн бэ ?балар эртний хvмvvс гал дээр юм шарж идэхдээ модон салаа буюу хулсаар хавчиж шарвал гар халахгvй бєгєєд халуунаар нь идэж болох тул vvнээс улбаалан савх бий болсон гэж хvмvvс тєсєєлж байна. Савхны бvтэц тун дєгємхєн, хоёр ширхэг мод буюу хулс байхад л болоо. Yзvvр зvгтээ нрийн, дээр тал нь дєрвєлжин болхоор барихад амар, амархан унахгvй, уруул амыг гэмтээхгvй байдаг. Савх Японд уламжлагдан орсны дараа Японцууд савхыг єєрийн хэрэглээндээ зохицуулан улам боловсронгуй болгосон байна.

     Савхыг хийхэд их амархан боловч Хятадцуу тvvнийг хийх материал болон сийлбэр хээ зэрэг гаргаж урлах талаар бас их ухаан оруулсан байна. 2000 гаруй жилийн ємнє зааны соёгоор хийсэн савх болон хvрэлээр чутгаж хийсэн савх хэрэглэж байжээ. 6, 7-р зууны vед хааны ордон, ноёд тvшмэдийн гэр болон баян тарган хvний гэрт алт Мєнгєєр хийсэн, хаш, шvрээр чимсэн савх хэрэглэж байжээ. Зарим нь савхан vзvvрийг мєнгєєр хийж хоолонд хортой эсхийг шалгаж байсан, хоолонд хэрэв хор хийсэн байвал мєнгє нь харлах буюу ногоордог юм байна.

     Савх нь Хятадцуудын амьдаралд маш чухал vvрэг гvйцэтгээсээр ирсэн байна. Хэсэг орон нутагт охиноо хvргэнд мордуулахдоо заавал залуу хост зориулан хоёр хос аяга савх єгдэг бєгєєд тvvнийгээ улаан утсаар холбож “vр хvvхэдийн аяга” гэж нэрэлдэг юм байна. Энэ нь шинэ хосын шинэ амьдарал эхэлж байгааг илэрхийлэхийн хамт савхны Куай-з гэсэн vгний Куай тvргэн гэдэг адил дуудалгыг ашиглан эртэхэн vр хvvхэдтэй болохыг хvсэн ерєєсєн санааг оруулсан байдаг. Хятадын умард нутгийн хєдєє тосгонд залуу хос хурим хийсний дараа тєрєл садан нь залуу хосын єрєєний цонхоор савх шидэж, аз жаргал сайн сайханыг хvсэн ерєєж эртэхэн vр хvvхэдтэй болохын бэлгэдэл болгодог байна. Савхыг vзэхд аоёр ширхэг мод тєдий боловч тvvнийг боловсронгуй эзэмшиж хэрэглэхэд бас бэлтгэл дадлага хэрэгтэй байдаг юм шvv.

     Хятадцуудын савх хэрэглэх ур чадварыг гадаадынхан их гайхадаг. Барууны оронд цаашилаад савх хэрэглэхийг сургадаг “бэлтэгэлийн тєв” байгуулсан нь ч бий гэнэ. Савх хэрэглэхэд хvний биеийн 30 гаруй vе, 50 гаруй хэсэг булчин хєдлєх тул гар уран болох болон тарихны буйжилтад тустай гэж ангаах уухааны мэргэжилтэд vзэдэг юм байна. Хятад улс бол савхны эх нутаг, гэвч дэлхийн анхны савхны музей Гэрманд байдаг юм байна. Энэ музейд алт, мєнгє, эрдэнийн чулуу болон амьтаны яс зэрэг олон тєрлийн материалаар хийсэн 10 мянга гаруй хос савхтай бєгєєд адил бус улс орон, газар нутгийн адил бус тvvхэн vед хийгдсэн юм байна.

- Top
在线客服
在线客服系统