中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Ёгт vлгэр

2009/8/21 09:38   
Могойнд хєл нэмэж зурсан vлгэр

Байлдаант улсын vед Чv улсын хаан Хуай ван Жао янгийг их жанжнаар томилож, эрэлхэг баатарлаг 100 мянган цэрэг дагуулуулан Вэй улсыг довтлуулжээ. Жао ян цэрэг хэрэглэхдээ сайн бєгєєд дайн байлдаанд эрэлхэг баатарлаг болохоор Вэй улсын шуурхай хvчний маш тvргэн дарж, Вэй улсын найман хотыг эзэлж авчээ. Жао ян єєрийн байлдах чадварыг улам сайн харуулахын тєлєє Чv улсын цэргийн омог сvр бадруун байгаа дээр амжиж, цэрэг морь цуглуулан зvvнш мордож Чи улсыг довтолохоор бэлтгэж байжээ.
Энэ чимээ Чи улсад уламжлагдан хvрсэнд Чи улсын хаан маш их цочирдож, Чэнь жэнийг элчээр томилож, Жао янгийн цэргийн хуаранд очуулан Чи улсыг битгий довтол гэж ятгуулжээ.

     Чэнь жэнь Жао янтай уулзаад уридаар тvvний дайн байлдааны талаарх нvр их гавъяа зvтгэлийг vнэлэн магтаад, маш ёсорхогоор: “Эрхэм таны орны зуршлаар бол та ийм их гавъяа байгуулсан байдалд таны зэрэг зиндааг дээшлvvлнэ vv?” гэж асуужээ.

     Жао ян жаахан бодсноо: “Yгvй. Би єнєє жанжин цолтой. Энэ дээрээ зэрэг дэвшвэл Лин инь болно. Тэгэхэд єнєє Лин инь байгаа юм чинь тvvнийг солилтой биш, бас хоёр Лин инь болголтой биш. Иймээс зэрэг зиндаа дээшлvvлэх боломжгvй” гэж хэлсэнд, Чэнь жэнь Жао янд хандаж: “Би танд нэг vлгэр хэлж єгье” гэжээ.

      Чv улсад нэг язгууртан байжээ. Тэрээр дээдэстээ тахилга єргєсний дараа, тахилга тайлга хийхэд нь хамжилцсан хvмvvст нэг дэвэр архи шагнаж єгчээ. Архи олсон хvмvvс зєвдєдцєж: “Энэ ганц дэвэр архийг олуулаа хуваавал аманд ч vгvй, хамарт ч vгvй болно. Ганц хvн уувал бас барахгvй. Тийм болохоор хэдvvлээ газар дээр могой зуръя. Хэн нь уридаар зурж дуусвал тэр нь энэ дэвэртэй архийг ууъя” гэжээ. 

      Нэг хvн хамгаас тvрvvлэн зурчсан байв. Тэр хvн дэвэртэй архийг шvvрэн авч оочих гэснээ больж, сэтгэл ханхалуун байдалтайгаар дэвэртэй архийг зvvн гартаа барьж, баруун гараараа vргэлжлэн зурахын дагуу: “Та нар харж байна уу? Би бас энэ могойнд хэдэн хєл зураад амжичихна” гэж хэлээд могонд хєл зурж дуусаагvй байтал нь єєр нэг хvн могойгоо зурж дуусгаад дэвэртэй архийг булиа аваад: “Могойнд хєлгvй шvv дэ. Чи яахаараа тvvнд хєл зурж байгаа юм” гэж хэлээд архийг ууж орхижээ. Могойнд хєл зурсан тэр хvн єєрийн байх ёстой тэр архийг алдаж орхисон аж хэмээн Чэнь жэнь ярьж дуусахад, Жао ян учрыг ойлгосонгvй тул: “Эрхэм та алс холын Чи улсаас намайг зорьж ирэхдээ арай надад vлгэр хэлж єгєх гэсэн биш байлгvй?” гэж асуусанд, Чэнь жэнь: “Яалаа гэж дэ. Та зарлиг ёсоор Вэй улсыг довтлоод найман хотыг нь эзлэн авч асар их гавъяа байгуулсныг хэн бvхэн мэднэ. Миний vзэхээр бол та одоо цэргээ хурааж, жаргаж суух цаг болсон байна. Тэгэхэд та бас Чи улсыг довтолохоор бэлтгэж байна. Чи улсыг довтлоод ялахаар бодоход таны зэрэг жинс дээшлэхгvй, шан хишиг ч нэмэгдэхгvй. Хэрэв энэ удаа гэнэт ялагдах юм бол єнгєрсний гавъяа ч хэргээс гарахад хvрнэ. Би таныг могойнд хєл зурсан vлгэр гаргах бий гэж бодсон тул vvнийг хэлж байна. Таны бодохоор ямар вэ?” гэсэнд Жао ян нэлээд бодсноо: “Таны хэлсэн зєв байна. Та сануулуугvй бол би чинь могойнд хєл зурах байсан юм байна” гээд нэн даруй зарлиг буулган цэргээ татаж, Чэнь жэнь vvргээ амжилттай биелvvлээд буцсан аж.

     Ямарваа vйл хэргийг хийхэд эрхбиш бодитой шаардлага болон тодорхой зорилттой байх хэрэгтэй. Сэргэг тодорхой, эрс хэлбэрэлтгvй зориг санаагаар хэрэг явдлын хойноос хєєцєлдєж, гvйцэтгэх хэрэгтэй. Ялалтдаа мунхарч ялагдалд хvрхээс сэргийлэх хэрэгтэй гэснийг энэ ёгт vлгэр хvмvvст хэлж єгч байгаа юм.

Бянь чюе євчин зассан vлгэр

Хятадын эртний байлдаант улсын vеийн Чи улсад Чинь юе рэнь гэдэг маш их нэртэй нэгэн эмч байжээ. Тэр хvн євчин анагахдаа маш сайн болохоор хvмvvс тvvнийг Бянь чюе гэж нэрэлдэг байв. Бянь чюе гэдэг нь Хятадын бvр эрт дээр vеийн vлгэр домогт гардаг хувилгаан эмч юм. Бянь чюегийн засаж чадахгvй євчин гэж байсангvй гэдэг. Хvмvvс Чинь юе рэнийг Бянь чюе гэж єргємжилж дууддаг байсан тул яг vнэн нэрийг нь мэдэх хvн харин ч ховор байсан аж. 

     Бянь чюе эмчилгээ хийсэн урт удааны явцдаа “харах, vнэрлэх, асуух, судал барих” зэрэг оншилгооны аргуудыг судлан гаргасан ба харж оншлохдоо маш чадамгай байжээ. Харж оншилно гэдэг нь євчитний хєрс булчин, єнгє зvс, байдал тєрєх, явж сууж байгаа байдлыг ажиглаж, євчний голомт, євчний хvндэрсэн хэмжээ зэргийг оншлон тогтоодог байна. 

     Бянь чюе нэг удаа Чи улсын нийслэл Линь зи-гээр єнгєрєхєд Чи улсын хаан Цай хуань гvн хvн томилон Бянь чюег ордондоо урьж авчруулаад дайлсан байв. Бянь чюе Хуань гvн-д бараалахахдаа нvд єргєж харангуутаа Хуань гvнгийн євчилснийг мэдэж, “Та євчилсєн байна. Єнєє харин ч дєнгєж арьсанд таань нэвчиж байна. Цагийг амжиж эмчилгээ хийхгvй бол євчний байдал хvндрэх болно” гэж шууд хэлсэн байжээ.

     “Юу гэсэн vг вэ. Надад хаа байсан євчин юм. хувилгаан эмч гэдэг нь ийм л юм байна да” гэж Цай хуань гvн бодоод: “Надад євчин байхгvй” гэж инээмсэглэн хэлсэн байжээ. Бянь чюе-г явсны хойно Цай хуань гvнтэн олон тvшмэлдээ хандаж : “Эмч хvн гэж дандаа л єє харж байдаг. Євчингvй байтал євчинтэй гээд шууд хэлчихэх юм да. Оточ мэргэн ухаанаа харуулна гэж тэгдэг байхаа” гэж инээдэм болгожээ.

     Бянь чюе Хуань гvнгийн євчний байдалд анхаарал тавьж, 10 хоногийн дараа Хуань гvн-г эргэж очоод: “Танай євчин бадраад булчинд таань орсон байна. Одоо засахгvй бол улам хvндрэх болно” гэсэнд Хуань гvн “Надад євчин байхгvй” гэж хvйтэмсгээр хариулаад Бянь чюе-г буцаажээ.

     Дахиад 10 хоног єнгєрєхєд vхлээс авран шархдагсдыг тэнхрvvлэх гэсэн хvн чанарлаг сайхан сэтгэлээсээ болж, гурав дахь удаагаа Хуань гvн-г эргэж очсонд Хуань гvнгийн євчин vнэхээр хvндрээд байсан тул Хуань гvнгийн хvйтэмсэг хандаж байгааг ч ойшоохгvйгээр: “Танай євчин хvндрээд гэдэс ходоодонд таань орсон байна. Одоогоороо засахгvй юм бол аюултай болно” гэсэнд Хуань гvн маш их уурлаж, Бянь чюе-г ойшоохгvй болжээ. Ямар ч аргагvй болохоор Бянь чюе буцаж харьжээ. 

     Тэгсэн боловч Бянь чюе улам л хvндэрч байгаа Хуань гvнгийн євчинд мєн л санаа тавьж, 10 хоног єнгєрєхєд буцаад очсон байжээ. Энэ удаад Бянь чюе Цай хуань гvнтэнийг харангуутаа ухран гарчээ. Бянь чюе-г дахиад л олон юм нурших байх гэж Хуань гvн бодож байсан чинь харин юу ч хэлсэнгvйгээр ухраад гарчихахаар нь гайхаж, нэн даруй хvн явуулан дуудуулж ирээд: “Энэ удаа чи яагаад юу ч хэлсэнгvй буцаад явчхав? ” гэсэнд Бянь чюе хариулж хэлэхдээ: “Євчин арьснаас дотогшоо нэвчээгvй байхад бол халуун усаар жин барьвал аначихах байсан. Євчин булчинд орсон vед бол зvv тєєнєлгєєр анагааж болох байсан. Євчин ходоод гэдсэнд орсон vед бол хэдэн тvн євсєн эмээр эдгээж болох байсан. Хэрэв євчин чємгєнд орсон vед бол засрашгvй юм боллоо гэсэн vг. Надад одоо ямар ч арга байхгvй” гэжээ.

     Дахиад 10 хоног єнгєрєхєд Хуань гvн vнэхээр хамаг бие нь євдєж, халуурч эхэлжээ. Тэгээд Бянь чюе-гийн хэлсэн vнэ болсныг Хуань гvн сая ойлгож, сандруу яаруу хvн явуулж Бянь чюе-г залуулсанд Бянь чюе Чи улсаас явчсан байжээ. Хэд хоногийн дараа Хуань гvн єєд болсон ажээ.

在线客服
在线客服系统