中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Их тvvхч Сы Ма цяний “Судар тэмдэглэл”

2009/8/21 09:22   

     “Судар тэмдэглэл” бол Хятадын тvvхэн дэх тvvхийн аврага бvтээл болох тєдийгvй бас намтарчилсан уран зохиолын том бvтээл болдог юм. Ийм ч учраас уг зохиол нь тvvнээс хойшхи Хятадын тvvх туурвил болон уран зохиолд алс хэтийн нєлєє vзvvлсэн билээ. “Судар тэмдэглэл” хэмээх энэ зохиол манай тооллоос ємнєх 1-р зуунд Хятадын Баруун Хань улсын vед зохиогджээ. Тvvнд Хятадын тvvхийг баларлаг vеэс эхлvvлэн, Баруун Хань улс хvртлэх 300 гаруй жилийн улс тєр, эдийн засаг, соёл, тvvх зэрэг олон талыг хамарсан байдаг. “Судар тэмдэглэл” бол хvнийг бичихээр гол болгосон Хятадын анхны намтарчилсан нэвтэрхий тvvхийн зохиол мєн бєгєєд Хятадын намтарчилсан уран зохиолын эхлэл гарааг тавьсан содон бvтээл юм. 

     Хятадын тvvх туурил болон уран зохиолд “Судар тэмдэглэл”-ийн оруулсан хувь нэмрийг танилцуулахаас ємнє, тvvний зохиогч Сы Ма цянийн тухай урьдаар товч танилцуулъя. Сы Ма цянь бол Хятадын Баруун Хань улсын vеийн тvvхч эрдэмтэн бєгєєд уран зохиолч юм. Сы Ма цянь тvvхч эрдэмтний гэрт тєрж єсчээ. Тvvний эцэг нь хаан тєрд тзшмэлийн алба хашиж байсан ажээ. Сы Ма цянь багаасаа ухаан сэргэлэн, сурах сэтгэхэд бахтай бєгєєд сурвалж бичиг дэх тvvхт хvн болон vйл хэргийн талаар єєрийн гэсэн євєрмєц vзэлттэй байлаа. Сы Ма цянь залуугийн vедээ олон газраар явж, нийгэм, эдийн засгийн байдал, хvн ардын зан заншил болон ашигт малтмалын байдал зэрэг талаар судлагаа шинжилгээ хийж, олон газар нутгийн тvvх соёлын дурсгалт зvйлстэй танилцан, тухайн газрын тvvхт нэрт хvмvvс болон vйл явдалтай холбогдсон намтар тvvх болон баримт материалыг цуглуулсан байв. Хожим нь Сы Ма цянь эцгийнхээ зэрэг тушаалыг загамжлан, тєрийн тvшмэл болжээ. Тухайн vед ємнєх vеийн тvvхийн талаарх тэмдэглэлvvд нь бvр олон хоу нарын хэсэглэн эзэлсэн vед бичигдсэн зvйл болохоор туурвигчийн тvvхийн vзэлт нь харилцан адилгvй байсан бєгєєд vйл хэгийг тун явчуугаар ойлгож байжээ. Сы Ма цянь эрт дээр vеийн сурвалж бичгvvдийг эмхлэн цэгцлэхийн зэрэгцээ, єєрєє тvvхийн бvрэн ном бичихээр бэлтгэж байлаа. Тэр vед Сы Ма цянь улс тєрийн учир шалтгааны улмаар ял эдэлж, “ордны эрvv” буюу хєнгєлєх эрvvгээр шийтгэгджээ. Энэ нь Сы Ма цянийг бие сэтгэлийн талаар тун их зовол зvдvvртэй байдалд оруулсан юм. Хожим нь хаан тєрєєс тvvнийг дахин хvндэтгэн хэрэглэсэн боловч тvvний бодол сэтгэл нь єнгєрснийхтэйгээ бvрэн адилгvй болжээ. Амьд явж байгаагийн цорын ганц зорилого болон ач холбогдол бол “Судар тэмдэглэл” хэмээх номоо бичиж дуусгах явдал мєн гэж тэр vзэж байв. Сы Ма цянь арван жилийн цаг хугацаа зарцуулж байгаад нийт 103 бvлгээс бvрэлдсэн 500,000 гаруй vсэг бvхий “Судар тэмдэглэл” хэмээх энэ номоо бичсэн байлаа. 

     “Судар тэмдэглэл” нь тєв намтар, илтгэл, тэмдэглэл, удмын тvvх, сул намтар зэрэг 5 хэсэгт хуваагддаг байна. Уг ном нь тvvхэн дээрх хаад эзэд зэрэг улс тєрийн гол хvмvvсээр тvvх туурвилынхаа гол шижим болгож, олон хэсэг бvлгээ тодорхой нарийн хуваасан байдаг билээ. Тvvнд “Тєв намтар”-т нь тvvхэн дээрх хаад эзэдийн мандаж буурсан болон чухал том тvvхт vйл хэргийг тэмдэгдэжээ. “Илтгэл”-д нь хvснэгжvvлсэн хэлбэрээр тvvхийн олон vеийн том том vйл явдлыг єгvvлсэн байна. “Тэмдэглэл”-д нь одон орон, зурхайн ухаан, ус ашиглалт, эдийн засаг, соёл зэрэг талын тvvхийг тусгай сэдвээр бичсэн байна. “Удмын тvvх”-д нь олон тєрийн vеийн хоу нар, эрхэм язгууртадын vйл хэрэг болон бусад чухал vйл явдлыг тэмдэглэжээ. “Сул намтар”-т нь тvvхийн олон давхаргын нєлєє ихтэй хvмvvсийн намтарыг бичсэн ба цєєнх хэсэгт нь бас vндэстний цєєнх зэргийн тvvхийг бичсэн байдаг. Тvvний дотор “Тєв намтар”, “Удмын тvvх”, “Сул намтар” гэсэн хvнийг бичихээр гол болгон тvvхийг тэмдэглэсэн гурван бvлэг нь бvх номын зонхилох хэсгийг эзэлсэн онцлогтой байдаг болохоор Сы Ма цянь Хятадын тvvх туурвилын шинэ стель болох “намтарчилсан” хэлбэрийн зохиолын эхлэлийг тавьсан билээ. 

     “Судар тэмдэглэл”-ийг “vнэн тэмдэл” гэж хvvхчид нэрэлсээр ирсэн юм. Сы Ма цянь єнгєрсний тvvч ноёдтай адилаар тvvхийг бичин туурвих ажлыг богд хаад, мэргэн тvшмэдийн гавьяа зvтгэлийг тэмдэглэх болон тухайн vеийн засаг тєрийн гэрэл гялбаат vйл хэргийг магтах зvйл болгож vзээгvй юм. “Судар тэмдэглэл”-д бичигдсэн хvрээ хэмжээ нь феодлын нийгмийн vед зохиогдсон бусад “Тєв тvvх”-ээс ч єргєн байдаг. Сы Ма цянь зєвхєн улс тєрийн vйл явдлыг л бичээд зогсоогvй, харин улс тєр, эдийн засаг, цэрэг дайн, соёл болон одон орон, газар зvй, зан заншил зэрэг олон талыг нягт уялдуулан нэгтсэж нэг цогц болгон зохиомжилсноор тvvний бvтээл нь баялаг агуулга хэлбэр бvхий тvvхийн гайхамшигт зохиол болж чадсан юм. Амь хувинынх нь учирал тохиолдол нь шудрага бус байсны улмаас Сы Ма цянь хувь хvний амьжралын хvчний бадрал болон хvний амьдралын vнэ цэнийн биелэлийг маш их анхаарч байжээ. Иймээс Сы Ма цяний “Судар иэмдэглэл” нь єнгєрсєн vеийн феодлын хаант тєрийн “Тєв тvvх”-ээс ялгаарч, хайр хорсол ил тодорхой байж, феодалын ноёлогч анги ялангуяа Хань улсын хамгийн дээд ноёлогч бvлэглэлийн муу муухай зvйлийг илчлэн хошигнож, феодлын харгис дарлалын эсрэг ард иргэдийн хийсэн эсэргvvцэл тэмцлийг харуулан, доод давхаргын хvмvvсийн vйл явдлыг халуунаар мантан нотолж, эх оронч баатруудыг дvрслэн бичсэн байдаг. Маш олон vйл хэрэг нь тєв уламжлалт тvvхийн vзэл болон ёс зvйн ойлголтоор авч vзвэл хэт даврсан явдал болох боловч Сы Ма цянь тvvнийг тэмдэглvvштэй зvйл гэж vзсэн байна. 

     “Судар тэмдэглэл” нь уран зохиолын маш єндєр vнэ цэнэтэй байдаг юм. Тvvний урлагийн чанар нь юуны ємнє vнэн бодитой тvvхийн баримт материалыг ашиглан, ил тод онцлог бvхий олон хvний дvрийг амжилттай бvтээсэн явдал юм. Жишээлбэл эрэлхэг баатрлагаар босон тэмцэж тєр улсын эзэн болсон бослогын удирдагч, баатар зориг байвч чадал ухаангvй баатар, эх сvртэн биш атлаа олноо алдаршсан журамт хvн, хандсан зvгт дайсангvй эрэлхэг зоригт жанжин, єшєє хонжин хєєж далдуур хорлогч, эрдэм ухаан олноос хэтийдч судар ном туулвигч бичгийн эрдэмтэн тэргэд, баян чинээлгээрээ тєр гvрэнтэй зэрэгцэх бэлвсэн эхнэр, сэтгэлийн ханиа дагаж оргосон гоё бvсгvй зэрэг ер бусын дvрvvдийг бvтээсэн хэсэг нь “Судар тэмдэглэл” дэх хамгийн сайхан, хамгийн чухал хэсэг болдог юм.

     “Судар тэмдэглэл”-д vйл явдлыг дvрслэн єгvvлсэн нь амьдлаг мєртєє авсархан, тод томруун системтэй, бичлэг найруулга сайтай байдаг бєгєєд ялангуяа тун єрнєлт ихтэй хэрэг явдлыг дvрслэн тэмдэглэсэн нь уншигчдын сонирхлыг улам их татах болгосон билээ.

     “Судар тэмдэглэл”-ийн хэл хэллэг нь эгэл борогжуун, урсам сайхан, товч авсархан атлаа агуулгын багтаамж ихтэй, уран нарийн найруулгатай байдаг болохоор Хятадын “эртний бичиг зохиол”-ын хамгийн дээд амжилтад хvрсэн сонгодог бvтээл хэмээн олон vеийн хvмvvст vнэлэгдсээр ирсэн байна.

在线客服
在线客服系统