Суй улс бол манай тооллын 581 онд Суй Вэнь ди хаан Ян Зянь анх байгуулснаас аваад гучин долоохон жил оршин тогтносон хамгийн онцлог бvхий богино хугхцааны эзэнт тєр юм. Манай тооллын 618 онд Суй улсын Ян ди хаан Ян Гуан боолигдож алагдсанаар Суй улсын тєр эцэс болжээ. Суй улсын Вэнь ди хааны гавьяа зvтгэл хамгийн их байдаг билээ. Тэрээр Умард Тєрийн vеийн 6 зvйлийн тvшмэлийн дvрмийг цуцлан, гурван муж зургаан яамны дvрэм тогтоон хэрэгжvvлэв. Суй улсын Вэнь ди хаан бас шинэ хууль боловсруулан тогтоож, эрvvгийн хуулийг Ємнєд Умард Тєрийн vеийнхээс сул болгожээ. Тvvнээс гадна бас єргєгсєдийн дvрэм хэрэгжvvлэн, сайд тvшмэдийг сонгон дэвшvvлэх хэлбэрийг шинээр єєрчлєн тогтоосон байна. Суй улсын Ян ди хаан нь Да юнь хэ буюу Их татмал голыг байгуулахад хагас хувийн зvтгэлтэйгээс ﹙нєгєє хагас нь аялаж жуулчлахын тєлєє зориулагдсан байгаа юм﹚ гадна бас бусад талаар хожмын хvмvvст яар ч сайн сэтгэгдэл vлдээгээгvй юм. Суй улсын Ян ди хааны харгис хэрчгий нь тvvхэн дээр алдар мандсан байдаг билээ. Тэрээр ёс номгvй харгис засаглал явуулж, ард иргэдийн хилэн хорслыг дэгдээсний улмаас эцэстээ тvvнийхээ хорыг єєртєє амсаж Зян ду-д боомилогдож алагдаад, Суй улсын тєр мєхсєн байна.
Их Тан улс манай тооллын 618 онд байгуулагдсанаас манай тооллын 907 онд Жу Вэнь-д мєхєєгдєх хvртэл нийт 289 жил оршин тогтносон байлаа. Тvvхчид Тан улсыг бас эхний vе болон сvvлчийн vе гэж хуваадаг бєгєєд тэр нь Ань Ши-гийн бослогоор зааг болгодог байна. Тан улсын эхний vе нь хєгжин мандсан vе, сvvлчийн vе нь доройтон буурсан vе болно. Тан улсын Гао Зу хаан нь Тан улсыг vндэслэн байгуулж, Тан улсын Тай Зун Ли Ши минь нь арван жилийн дайнаар нэгдлийн их vйлсийг биелvvлсэн билээ. Сюань у мэний хэрэг хувьслын дараа, Ли Ши минь хаан ширээнээ суугаад, улс орноо засан хєтлєх талаар чармайж ажилласнаар Тан улс нь Хятадын феодлын нийгмийн тvvхэнд урьд ємнє гарч байгаагvй цэцэглэн хєгжсєн vе болсон байна. Ялангуяа “Жэнь гуаний засаглал”-аар дамжиж, улс тєр, эдийн засаг, соёл зэрэг олон талаар бvр тухайн vеийн дэлхийн тэргvvний тєвшинд хvрсэн байжээ. Тvvнээс хойш, Тан улсын Сюань Зун хааны vед бас “Кай юаний мандлын vе”-д орж, улс гvрэн нь хvчирхэгжин, ард иргэд нь чинээлэг амьдралтай болж, амар тайван сайхан цаг vе дахин илэрсэн байлаа. Гэвч мєн vед бас Ань Ши-гийн бослого гарсан бєгєєд тvvнээс эхэлж Тан улс буурах тийшээ хандсан байв.
Суй улс, Тан улсын vед гурван муж зургаан яамны дvрэм, єргєгсєдийн дvрэм, хоёр зvйлийн татварын дvрэм зэрэг хууль дvрмийн тогтолцооны олон систем буй болсон явдал нь алс хэтийн ач холбогдолтой vйл хэрэг болсон билээ. Суйулс, Тан улс нь гадаад бодлогын талаар нилээд нээлт бодлого хэрэгжvvлж байснаар дотоод гадаадын эдийн засаг, соёлын солилцоо нь улмаар олширч байжээ. Тан улсын vед уран зохиол маш их хєгжсєн бєгєєд яруу найргийн зохирол нь хамгийн их амжилтад хvрсэн байлаа. Тан улсын эхний vеийн Чэнь Зи ан, Тан улсын мандлын vеийн Ли Бай, Ду Фу, Тан улсын дунд vеийн Бай Зюй и, Юань Жэнь, Тан улсын сvvлчийн vеийн Ли Шан ин, Ду Му бол Тан улсын vеийн яруу найрагчдын доторхи гарамгай уран бvтээлчид болно. Хань Юй, Лю Зун юаний санаачилсан эртний бичгийн хєдєлгєєн нь хожмын хvмvvст маш их нєлєє vзvvлсэн билээ. Янь Жэнь цин-гийн уран бичлэг, Янь Ли бэнь, У Дао Зи, Ли Сы сюнь, Ван Вэй-гийн уран зураг, “Ни шан юй и у” зэрэг хєгжим бvжиг тэрчлэн агуйн урлагууд нь бvр манай vед уламжлан ирсэн байна. Шинжлэх ухаан Технологийн талаар Хятадын дєрвєн том нээлтийн доторхи хэвлэх технологи болон дарь vйлдэх технологи нь бvр Тан улсын vед бvтээгдсэн юм.
Тан улсын сvvлчийн vед улс тєрийн vймээн дэвжээн олон гарч, ноёд тvшмэд эрх ашгийн тєлєє байнга єрсєн тэмцэлдэж, таричдын бослого тасраагvй гарч байсан бєгєєд эцсийн бvлэгт Хуан Чао-гийн удирдсан тариачдын бослого гарсан байлаа. Босогчдын удирдагчдын нэг байсан Жу Вэнь нь анх Тан улсад орж єгєєд, дараа нь єєргєє хаанд єргємжилж, Таван Тєрийн хамгийн анхны эзэнт тєр болох Хойт Лян улсыг байгуулсан байв.




