中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Их зуу хийд

2009/8/13 11:17   

     Өвөр Монголын Өөртөө Засах Орон бол үзэсгэлэнт сайнхан тал нутагтай, үндэстний цөөнхийн өвөрмөц  онцлогийг хадгалсан  орон юм. Энд олон шашин зэрэгцэн оршиж байдаг. ӨМӨЗО-ны Их зуу хийд бол шашны дархан газар юм.

      Их зуу хийд нь ӨМӨЗО-ны төв Хөх хотын хуучин хотод байдаг. 1580 онд Хятадын Мин улсын үед байгуулагджээ. Их зуу хийдийн барилга байгуулалт уран нарийн хийцтэй, гол дугандаа Шагжамунийг тахиж байна. Их зуу хийдэд түүхийн  турсгалт зүйлс олон байдаг болохоор монгол үндэстний түүх болон шашны соёлыг судлахад наньдин материал болж байна.

     Их зуу хийд 30 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбай эзэлж байгаагаас 8 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайд нь барилга байгуулжээ. Их зуу хийдийн гол барилгад жигүүрийн  хаалга,  махранцын сүм, Бодийн сүм, есөн өрөөт дуган,  судрын дуган, бурхны сүм зэрэг байгаа. Судрын дуган болон  бурхны сүм нь залгаж байгаа  болохоор "том дуган" гэдэг. "Том дуган " нь Хятад  болон Төвдийн үндэсний барилгын онцлогийг хамтд нь харуулсан сүм юм. Судрын дуганы төвд 2 метр гаруй өндөр  мөнгөн бурхан байдаг. Мөнгөн бурхны өмнө талд луу ороосон том тулгууртай, зүүн баруун талд нь зонхов болон гурав дөрөвдүгээр үеийн Далай ламын гуулин хөшөөтэй. Энэд түүх турсгалын олон зүйлс буй. Мөнгөн бүрхан, луун сийлмэл, ханын зургийг "Их зуу хийдийн гурван эрдэнэ" гэдэг.


       Их зуу хийд нь ӨМӨЗО-ны аялал зуучлалд чухал байр эзэлдэг. Хотын  иргэд сүмийн хурал мэтийн шашны үйл ажиллагаанд оролцох сонирхолтой. Их зуу хийдийн лам хурог, ажилтад  шашны соёлыг уламжлах талаар чухал үүрэг хариуцаж байгаагаар барахгүй  Өвөр Монголын аялал жуулчлалын ажилид хүч нэмж  байна. Жил бүрийн билгийн улирлын 1-р сар болон 6-р сард Их зуу хийдийн лам нар хурал хурах, цамнах мэтийн томоохон арга хэмжээ зохион байгуулдаг.

      Сүүлйин жилүүдэд Их зуу хийдэд Хятадын ба гадаадын олон жуулчид ирэх болжээ. ӨМӨЗО-ны засгийн газраас асар их хөрөнгө оруулж, Их зуу хийдийн ойр орчны иргэдийн хуучирч навтарсан орон сууц болон гудамжны хажуу дахь  худалдаа дэлгүүрийг татан нураагаад Их зуу хийдийн уулын хэв төрхийг дахин сэргээжээ.

在线客服
在线客服系统