中文 English 日本語 한국어 Français Deutsch Русский язык Español Português عربي Melayu Indonesian  Italiano Монгол Tiếng Việt Lao BIG5

Хятадын улсын их театр

2009/8/13 10:55   

       Хятадын улсын их театр 21-р зуунд боссон дэлхийн урлаг соёлын томоохон төвүүдийн нэгд  тооцогдож байна. Ардын Их Хурлын ордны хойд  талд байрлах эл  театр баригдаж байдаг. 
       Их театрын барилгын загварыг францын архитекторч Поль Эндрю бүтээжээ. Дуурийн, Драмын, Хөгжмийн гэсэн 3 том танхимтай. Дуурь болоод бүжгэн жүжгийн тоглолтууд болдог дуурийн танхим нь 2416 суудалтай. Хөгжмийн танхимд симфони найрал хөгжмийн болон үндэсний хөгжмийн тоглолтууд болно, нийт 1040 суудалтай. 
       Их таеатрын нээлт 2007 оны 12 сарын 22-нд эхэлсэн бөгөөд 2008 оны 4-р сарын 8 хүртэл үргэлжижээ. Энэ хугацаанд нийтдээ 180 тоглолт тавигдасан байна.
       Уг таеатрт тавигдаж буй жүжгүүд нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, сонгодог бүтээлүүд хэдий ч театрын үндсэн зорилго нь нийгмийнхээ бүхий л давхаргад тэгш үйлчлэх, ард олонд сонгодог бүтээлийг ойлгуулах, тэднийг театрынхаа байнгын үйлчлүүлэгч болгох явдал гэнэ.
       Одоо их театрт нийтэд зориулсан төрөл бүрийн уулзалт, сургалт, арга хэмжээнүүдийг өргөн хүрээтэй зохион байгуулж байна.  

 

在线客服
在线客服系统